календар

Monday, October 17, 2011

Номын сан

Номын сан гэж ном хэвлэл, сонин сэтгүүл, медиа материалууд зэрэг мэдээлэл агуулсан зүйлсийг цуглуулж хадгалан үйлчлүүлэгчдэд уншуулж, үзүүлж, сонсуулах үйлчилгээ үзүүлдэг газар, байгууллагыг хэлнэ

.

Агуулга

 [нуух

[засварлах] Түүх


Дундад зууны үеийн шашны сургуулийн номын сан. Чех, Прага хот дахь Страхов сүм
Дэлхийн хамгийн эртний номын сан МЭӨ 7-р зуунд байсан Ассирийн хааны номын сан юм. Ассирийн мөхлийн дараа тэр чигээрээ газар дор хадгалагдаж байсан тус номын сангийн папирусан бичээсүүд эртний Месопотамийн соёлыг судлахад томоохон түлхэц үзүүлсэн билээ. Мөн МЭӨ 3-р зууны үеийн Александригийн номын сан алдартай. Тус номын сан нь эмийн ургамалын цэцэрлэгтэй, орчин үеийнхээр бол ботаникийн цэцэрлэгтэй номын сан байв.
Түүхийн туршид судалгаа шинжилгээний зорилгоор ном, хэвлэмэл материалуудыг цуглуулдаг газрууд нь эрдэмтэд, язгууртнууд л ашиглах боломжтой, эсвэл энгийн иргэд ашиглах боломжтой ч өндөр төлбөртэй байжээ. Дундад зууны үед ном нь байшинтай тэнцүү үнэтэй байсан тул тавиураасаа уяатай байдаг байв. Йохан Гутенберг ном хэвлэлтийн технологийг нээснээр номыг олноор нь хэвлэх боломжтой болж, үнэ өртөг нь ч буурснаар энгийн иргэдэд хүртээлтэй зүйл болж эхэлжээ.

[засварлах] Номын сангийн үүрэг

Номын сангийн үүргийг ерөнхийд нь 6 ангилж болно.

[засварлах] Цуглуулах

Ном, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж, мөн хэрэглэгдэхгүй болсон материалууд дундаас хадгалах шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог.

[засварлах] Төрөлжүүлэх

Ном хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнэгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.

[засварлах] Хадгалах

Ном хэвлэл, материалууд хийгдсэн материалаасаа хамаарч зохистойгоор хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг засварлах, олшруулах зэргээр устаж үгүй болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой хадгалахын тулд хэрэггүй болсон мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.

[засварлах] Үйлчилгээ

Номын сангийн хамгийн гол зорилго юм. Өөрийн фондод буй материалуудаас үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр хэрэглүүлэх, хувилж олшруулан хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

[засварлах] Арга хэмжээ

Номын санг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах

[засварлах] Сургалт

Номын сангаар үйлчлүүлэх талаар сургалт, танилцуулга хийх

[засварлах] Номын сангийн үзүүлдэг үйлчилгээнүүд


Номын санг ашиглах

[засварлах] Номын сангийн ангилал

  1. Байгуулсан этгээдээр нь:
    1. Улсын номын сан - national library
    2. Нийтийн номын сан (Олон нийтийн байгууллагын) - public library
    3. Хувийн номын сан - private library
  2. Үйлчилгээний хамрах хүрээгээр нь:
    1. Үндэсний номын сан (Улс орон даяар үйлчилгээ явуулдаг) - national library
    2. Орон нутгийн номын сан - public library
    3. Их сургуулийн номын сан - university library, college library
    4. Сургуулийн номын сан (бага, дунд, ахлах, тусгай сургууль) - school library
    5. Мэргэжлийн номын сан (Тодорхой сэдвийн дагуух материалуудыг л агуулдаг) - special library
    6. Бусад

[засварлах] Монголын номын сангууд

  • Үндэсний төв номын сан : http://www.nationallibrary.mn
  • Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан : http://pl.ub.gov.mn
  • Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан
  • Аймгийн нийтийн номын сангууд
  • Сумын нийтийн номын сангууд
  • Хүүхдийн номын ордон
  • ЕБС-иудын номын сангууд

[засварлах] Цахим номын сан

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Library - зураг, медиа материалууд

No comments:

Post a Comment