календар

Sunday, November 6, 2011

Номын сан ба интернет

номын сан ба интернэт
1. Оршил

Уг судалгаагаар номын сан гэж юу болох, интернтет гэх ухагдахууныг гаргаж тэдний хоорондын хамаарал хийгээд интернет дэх номын сангийн ашиг тусыг олж харахыг хичээлээ. Энэхүү судалгааг хийхдээ Оюунбилэгийн “Орчин үеийн номын сан” болоод интернетийн мэдээллүүдийг ашигласан болно.






2. Агуулга

2.1. Номын сан гэж юу вэ?

Номын сан гэж хувь хүн болон хуулийн этгээдэд түр хугацаагаар ашиглуулах зорилгоор баримт бичгийн бүх төрлөөс гар бичмэл, ном, тогтмол хэвлэл, микрофильм, микрофиш, аудио болон видео материалууд, CD-ROM, DVD-ROM ба бусад бүрдүүлж зохион байгуулсан сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг хэлнэ. Дэлхийн анхны номын санг Эртний Дорно дахинд үүссэн гэж үздэг. Ихэнх эрдэмтэд ойролцоогоор м.э.ө. 2500 жилд хамаарагдах Ниппур хотын Вавилоны сүмээс олдсон олон тооны шавран хавтан бүхий бичээсүүд гарсныг анхны номын сан гэж үздэг байна. Аливаа улсын номын сангийн түүх нь тухайн улсад бичиг үсэг бий болсонтой холбоотой байдаг.
Монголчууд бүр эртний Хүннү нар кэмү, дараа нь кидан, руни зэрэг бичгээр бичиж байсны дурсгал хадны бичиг хөшөө чулуунд өнөөг хүртэл хадгалагдаж иржээ. X зуунаас хойш уйгаржин бичиг хэрэглэх болж XIII зуунд төрийн хэргээ энэхүү бичгээрээ хөтөлж, мөн Чингисийн эзэнт улсын түүхэн дурсгал "Монголын нууц товчоо", "Алтан дэвтэр" зэрэг олон тооны түүх, уран зохиолын дурсгалт бичгийг бүтээжээ. Монголчууд номыг хус модны үйс, даавуун дээр утсаар шаглаж оёх, алт, мөнгө, зэс зэрэг 9 эрдэнээр урлах зэргээр хийхээс гадна модон болон тугалган барын номыг сүүлийн гурав, дөрвөн зууны хугацаанд барлан түгээж байжээ.
Номын сан үүсэн бий болж олширсноор түүнийг хадгалах, мөн олон хүнд хүртээх зорилгоор номын санг байгуулж байжээ. Номын санг анх байгуулснаас хойш он дарааллан эртний Шумер, Ассирчуудын шавар хавтан, эртний Грек, Ромын папирус цаасан дээр бичсэн материал, Грек, эртний Латин ертөнцийн сүүлийн үе, дундад зууны үеийн үеийн сүм хийдүүдийн хэрэглэдэг байсан элгэн цаасан дээрх материал, цаасан дээр хэвлэсэн ном, орчин үеийн микро хальс, төрөл бүрийн дискет, соронзон хальж зэргийг хадгалсаар байна. Номын хадгалах нь соёлыг өвлүүлдэг сайн талтай. Ард түмэнд нээлттэй номын сан нь уншлага, судалгааны танхим, ангилалт дэлгэцийн болон сонсголын замын төхөөрөмжөөр уншиж сурч мэдэх боломжит эргэлт гаргасан гэж хэлж болно.
Номын сан орчин үед мэдээлэл хадгалагч, хамгаалагч байх төдийгүй мэдээлэл түгээгч, дэлгэрүүлэгч, боловсрол олгогч, бие даан сурах болоёсролын төв гэдэг утгаараа мэдээлэл хаангамжийн төв болж байна. Орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл хангамжийн төв байхын тулд номын сангийн мэдээллийн төрөл нь цаасан, микрофильм, микрофишээс гадна электрон /тоон/ хэлбэрт шилжиж байна. Энэ бүгдийг хэрэгжүүлэхийн тулд орчин үеийн төрөлжсөн мэдээллийн сан бүхий электрон номын сан байгуулах шаардлага зайлшгүй бий боллоо. Өндөр хөгжилтэй орнуудад электрон номын сангийн хөгжил аль хэдийн биелэлээ олсон бол манай орны хувьд хөгжсөөр л байна.
Өнөөгийнномын сангийн зорилго нь: мэдээллийн эрин үед хэрэглэгчдэд дижитал эх сурвалжуудад тулгуурласанэлектрон мэдээллээр үйлчлэх явдал юм. Номын сан бүр тодорхой зорилтыг үндсэнзорилгодоо хүрэхийнтулд дэвшүүлдэг. Зорилт нь тодорхой цаг хугацаагаар баримжаалагддаг.
Шинжлэх ухаан техникийн маш их мэдээлэл интернэтэд байрлантүүнийг хурдан шуурхай цаг хугацаанд нь олох, авч ашиглэх шаардлага зайлш,гүй тавигдаж байна.
Эдгээр мэдээллийг зөв зохистой ангилан ялгаж үйлчлүүлэгчдэд хүргэх нь нийт номын сангийн нэг шинэ зорилт болж байна.
Номын сангийн хамгийн гол ажил болох мэдээлэл номзүйн ажлыг боловсронгуй болгохын тулд цаг хугацаа, орон зайнаас хамааралгүйгээр хурдан шуурхай нэг дороос мэдээлэл өгөх бүрэн хайлтын систем бүхий програмаар боловсруулагдсан электрон мэдээллийн ан байгуулах нь хамгийн чухал асуудал юм.

2.2. Интернет гэж юу вэ?

Интернэтийг тодорхойлно гэдэгмаш төвөгтэй. Интернэт нь асар их мэдээлэл агуулахаас гадна танд тулгарсан асуудлыг хамгийн бага зардалаар хурдан шуурхай шийдвэрлэж өгдөгт гол агуулга нь оршиж байгаа юм. Үнэндээ интернэт гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба энд байгаа асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. Тэгэхдээ дэлхий дахиныг хамарсан олон компьютерийн сүлжээ гэдэг нь бидэнд чухал биш. Харин бидэнд ашиглаж болох шинэ орчин гэдэг нь чухал юм. Хэдий тийм боловч интернэт нь олон нийтийн хэрэглэгдэхүүн учраас шүүмжлэлтэй хандах тал байж болно. Интернэт нь: бүх дэлхийн сүлжээнүүдийн сүлжээ, хамтын харилцаа холбоо, мэдээлэл дамжуулах зам ба асар их баялаг, нөөц боломжууд компьютеруудын холболт юм.
Хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн том ололт дэвшилүүдийн нэг нь Интернэт. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сүлжээ байсан бол, өнөөдөр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сүлжээ болон өндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Өнөөдөр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо өндөр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хүн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг.
Интернетэд өрийн гэр орон гэж байхгүй ба толгойлогч компьютер гэж байхгүй. Хязгааргүй их мэдээлэлтэй дэлхий даяарх маш олон компьютерууд бүгд хоорондоо холбоотой. Та Интернеттэй холбогдсон бол энэ бүх мэдээллийг өөрийн компьютераас уншиж, сонсож, харж бас хамтран ажиллаж чадна.
Интернет бол өөр хоорондоо холбоотой компьютеруудын дэлхийн маш том сүлжээ юм. Интернетийн маш олон технологид тулгуурладаг. Таны үнэхээр мэдэх ёстой бүх зүйл бол эдгээр компьютерууд хоорондоо холбогдсон ба бие биетэйгээ ярилцаж чадна гэдэг л юм.
Улам олон хүн мэдээлэл ба зугаа цэнгэл-бас худалдаа хийх, бие биентэйгээ харилцах гэж өдөр бүр Интернет ашиглаж байна.
Судалгаагаар сая сая хүн телевиз үзэхээс Интернет ашиглахыг илүүд үздэг байна.
Даяаршилийн цаашид хөгжин дэвшин үндэс нь Интернэт гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Аль ч талаас аваад үзсэн Интернэтийн хөгжил нь маш хурдацтай, бас маш амжилттай явагдсан байдаг. Яагаад ?. Үүнд өгөх хариулт нь хоёр талтай. Нэг дэх шалтгаан нь АНУ-ын Батлан хамгаалах яамны зохион бүтээсэн энэхүү технологи нь найдвартай байдлыг хамгийн дээд зэргээр хангасан байдаг. Өөрөөр хэлбэл Интернэтэд холбогдсон компьютеруудын нэг хэсгийн ажиллагаа зогссон байхад Интернэт сүлжээ нь автоматаар маршрутаа өөрчлөн ямар ч саадгүйгээр ажиллана гэсэн үг юм.
Хүмүүс хоорондоо харилцан ярилцах, мэдээлэл солилцох, мэдээлэл хүлээн авах, мэдээлэл хуваалцах дуртай байдаг нь бурхнаас хүмүүс бидэнд олгосон хишиг юм. Үүнийг Интернэт харилцааны бусад хэрэгслээс хамгийн давуу байдлаар хүнд хүргэж байдаг. Орчин үед Интернэт бол хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ гэж хэлж болно. Хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн том гайхамшигт технологи болох Интернэтийг өөрийн ахуй амьдралдаа хэрэглэж сурах, дэлхий нийттэй хэний ч тусламжгүйгээр харилцах, хэзээ ч уйдахгүйгээр гэрэл гэгээтэй амьдрах, даяаршилийн үед мэдээллийг хэнээс ч дутахгүйгээр хурдан шуурхай авах үүд хаалга нээгдэж байгаа гэдгийг баттай хэлэх байна.


2.3. Номын сан ба интернет

Номын сангийн мэдээлэл ном зүйн ажил бол уншигчдын эрэлт хэрэгцээ, шаардлагатай мэдээллийг өгөөд зогсохгүй, тэдэнд шинэ хэрэгцээг үүсгэдэг номзүйн ажиллагаа юм. Номын сангийн мэдээлэл номзүйн ажил нь мэдээлэл түгээхдээ нийт уншигч, бүлэг уншигч, тодорхой нэг уншигчдад аман болон бичгийн хэлбэрээр мэдээлэл дамжуулдаг. Мэдээллийн технологийн өндөр хурдацтай хөгжлийн ачаар интернетийг ашиглан номын сангийн мэдээлэл, номзүйн аль ч хэлбэрийг аман болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх өргөн боломж нээгдээд байна. Тухайлбал Д. Нацагдоржийн нэрэмжит хотын “Төв номын сан”-гийн цахим хуудсанд өөрийн e-mail хаягаа бүртгүүлснээр тэндээс явуулж байгаа үйл ажиллагааны тухай мэдээлэл, сурталчилгааг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болжээ. Үүнийг бүлэг уншигчдад бичгийн хэлбэрээр \цахим\ мэдээлэл түгээх арга гэж үзэж болох юм. Мөн түүнчлэн номын сангийн олон улсын холбоо IFLA-гийн вэб хуудсанд нийт хэрэглэгчиддээ зориулж ямар цуглаан хэдийд болох вэ?, ямар материал бүрдүүлж оролцож болох вэ? зэрэг мэдээллийг ил тод байрлуулсан нь нийтэд зориулсан номзүйн үйлчилгээний жишээ болно. Дээрх бичгийн хэлбэрийн ажлаас гадна амар хэлбэрийн үйлчилгээг интернетээр үзүүлж болох боломжтой юм. Өөрөөр хэлбэл онлайн хурал зохион явуулах, видеон хурал явуулах гэх мэт. Дээрх жишээнүүдээс үзэхэд интернет номын сангийн мэдээлэл, номзүйн ажил явуулахад тохиромжтой цаг хугацаа, орон зай хэмнэсэн ашиг тустай хэрэгсэл болох нь харагдаж байна.


3. Дүгнэлт

Дэлхий нийтээр мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн үед орж буй мэдээллийн гэгдэх 21-р зуун манай улсад мэдээлэл холбоо технологийн дэвшил хурдацтай дэвшиж, нийгэм болон хувь хүний амьдралд ихээхэн өөрчлөлт оруулсаар байна. Номын сан бол эрдэм мэдлэгийн өргөн хүрээтэй хадгаламж төдийгүй тэрхүү баялаг мэдээллээ өргөн олон түмэнд түгээж ажилладаг ч номын санд зөвхөн өөрт байгаа фондын хүрээнд ажилладаг. Номын санд байхгүй мэдээллийг интернетээс олж авах боломж байдаг. Иймээс интернетийг том номын сан гэж хэлж болох юм

No comments:

Post a Comment