календар

Sunday, November 6, 2011

номын сангийн номзүй ба интернэт

Номын сангийн номзүй ба интернэт
Номын сангийн номзүй ба интернэт
Номын сан гэдэг ерөнхийдөө бол мэдээллийг цуглуулан хуримтлуулж уншигчдад цуглуулсан мэдээллээ дамжуулж байдаг асар их мэдээллийн уурхай юм. Тэр нүсэр их мэдээллийн сангаас хэрэгцээт мэдээллийг олоход нь биечлэн туслах мэргэжилтний үйл ажиллагаа нь лавлагааны номын сангийн гол үүрэг юм. Номын сангууд болон мэдээллийн эх сурвалжийг бий болгогч нар мэдээлэл шаардлагатай байгаа хүмүүс өөрсдөө бие даан ашиглаж болох “хэрэглэхэд хялбар” мэдээлэлд нэвтрэх арга замыг бий болгоход оролд
он

Лавлагаа үйлчилгээ нь: мэдээлэл шаардлагатай хүмүүст мэдээлэл ба санаа илэрхийлэгчдийн дийлэнх нь өөрсдийн зав чөлөөний хязгаарлалт, мэдээллийн ямарч эх сурвалжууд байгаа эсэх, эсвэл тэднийг хэрхэн олох, яаж ангилахаа мэдэхгүй байх, эсвэл мэдээллийн ертөнцийн нарийн төвөгьэй , нүсэр цар хэмжээ зэргээс болж өөрсдийн хэрэгцээт зүйлээ олоход бэрхшээлтэй тулгардаг лавлагааны номын сангийн үндсэн үүрэг бол ийм хүмүүст эдгээр бэрхшээлтэй асуудлуудыг даван туулахад туслах чанартай үйлчилгээ үзүүлэх явдал юм. Эдгээр хэрэгцээ шаардлагаас болж хүмүүс номын сангийн материал ашиглахад номын сангийн материал болон номын сангийн фонд хоёрын хооронд зуучлагч байх шаардлагатайг номын сангууд ойлгож зуучлах тэр хүнийг лавлагааны номын санч гэж нэрлэжээ.
Номын сангаас үзүүлдэн мэдээллийн үйлчилгээ нь ганцаарчилсан, шууд туслалцаа, лавлах материал, тэмдэг тэмдэглэгээ, лавлагааны эх сурвалжаас ялган сонгож авсан мэдээллийн солилцоо уншигчдад зөвөлгөө өгөх үйлчилгээ, хэрэглэгчийн хэрэгцээ ба сонирхолын урьдчилан харгалзсан мэдээллийн дүгнэлт, электрон мэдээлэлд нэвтрэх зэрэг олон төрлийн хэлбэртэй.
Лавлагаа үйлчилгээний аргууд
• Мэдээлэл
• Хялбар лавлагааны асуултууд
• Ном зүйн нягтлал
• Номын сан хоорондын солилцоо ба бичиг баримтын хүргэлт
Лавлагаа үйлчилгээний төрлүүд
• Мэдээлэл ба лавлагаа өгөх үйлчилгээ –хэрэглэгчдэд зориулан солилцож болох бусад номын сангуудад байгаа материалуудыг номын санчид олж тогтоохоос гадна хэрэглэгчдэд шаардлагата байгаа үйлчилгээг үзүүлж чадах олон нийтийн байгууллага, агентлагуудыг олж тогтоох
• Төлбөртэй үлчилгээ ба жуулчлалын үйлчилгээ –нэмэлт цаг авснаар тусламж хүссэн дарааллын дараагийн хүнийг гомдоочих вий гэж айлгүй гүнзгий утна, агууллагатай асуултууд дээр ажиллан магадгүй номын сн бүх хэрэглэгчдэд үзүүлж чадахгүй үйлчилгээний өр төлбөрийг үүсгэж чадна.
• Уншигчдад зөвлөгөө өгөх үйлчилгээ –уншигчдад ганцаарчилсан туслалцаа, үзэл баримтлыг гэж хэлж болно.
• Электрон лавлагааны үйлчилгээ –энэ үйлчилгээ нь байнга өсөн хөгжиж байгаа бөгөөд лавлагааны номын санд чухал ихээхэн нөлөө үзүүлдэг.
• Лавлагааны хамтарсан үйлчилгээ –номын сангийн мэдээллийн үйлчилгээний чадавхийг бусад номын сангууд буюу мэлээллийн төвүүдтэй харилцан хамтарч ажилласанаар улам өргөтгөн тэлдэг.


Лавлагааны үйлчилгээний орчин нь: лавлагааны үйлчилгээний цэгийн орчин дахь биет зүйлс номыг сангийн веб хэсэг дэх лавлах болон үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд, лавлагааны ажилтанууд, лавлагааны фонд мөн лавлагааны үйлчилгээний журам зэргээс бүрдэнэ. Лавлагааны энэхүү үндсэн бүрэлдхүүн нь хөдөлгөөнтэй дотоод хэлхээ холоотой аль ч хэсэгтээ өөрчлөгддөг, бусаддаа нөлөөлж бүтээж байдаг, лавлагаа үйлчилгээний үндсэн төвд хэрэглэгч байдаг.





Номын сангийн системүүд ба сүлжээнүүд
Муж улсын, бүс нутгийн, орон нутгийн номын сангуудын тогтолцоо, орон нутгийн электрон мэдээллийн сүлжээнүүдийн хөгжилд үндэсний хэмжээнд бий болсон каталогжуулалт электрон сүлжээ зэрэг нь сүүлийн жилүүдэд лавлагааны ажлыг улам баяжуулсан юм.эдгээр шинэ сүлжээнүүд нь бусад номын сангуудад байгаа шаардлагатай эх сурвалжуудыг олох асуудлыг хялбар болгож ялангуяа, каталогжуулах электрон сүлжээ нь номзүйн асуултуудыг шалгах, кодлоход маш хэрэгтэй болсон юм. Сүүлийн үед асар хурдан хөгжиж байгаа интернэтийн мэдээллийн хэмжээ болон мэдээний төрлийн хэмжээлэшгүй өсөлт хэрэглэгчдэд шаардлагатай байгаа мэдээллийг хайхад лавлагааны номын санчдад шинэ сонголт хувилбаруудыг, бий болгосон байна. Энэ хүрээн дэх лавлагааны үйлчилгээг заримдаа лавлагааны хамтарсан үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ үйл явцад нөлөөлсөн чухал хүчиг зүйл нь муж улсын болон зарим тохиолдолд гишүүнчлэл зөвхөн нэг төрлийн номын сангуудаар хязгаарлагдсан байдаг ном, хэвлэл, материалыг олон номын сангаар дамжуулах үйл ажиллагааг интернэт ашиглан олон нийтэд хүргэх явдал юм. Интернэт нь номын сангийн хэрэглэгчдэд номын санд байгаа буюу байхгүй мэдээллийн ертөнцийн бүх эх сурвалжуудыг хүргэх явдал юм.
Интернэтэд тавигдаж амжаагүй тавигдахгүй зарим нэг ховор нандин материал номын санд хадгалагдаж байдаг тиймээс тэр материалыг хэрэглэгчид номын сагаас авч ашиглах боломжтой. Харин нөгөө талаас өртөг өндөртэй тэр бүр бүх номын санд байдаггүй хэрэгцээт материал интернэтэд тавигдсан байдаг ийм материалыг хэрэглэгчид интернэтээс олж ашиглах боломжтой. Интернэтийн үйлчилгээний орчин алсын хэрэглэгч болон номын сангийн хэрэглэгч хоёр ижил бооломж, ижил аргаар, адилхан, төвөггүй ажиллах боломжтой.

No comments:

Post a Comment